Quantcast
Channel: Загвар – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

$
0
0

8Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, баярт мэдээ дуулгалаа. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард ”Solid fashion model management agency”, “Asian fashion model association”-аас зохион байгуулж буй “International Fashion Super Model” тэмцээнд оролцох эрхээ авч, Хонконгт уг тэмцээний бэлтгэл ажил болон хэвлэлийн хуралд оролцоод ирсэн билээ.

Тэгвэл энэ сарын 8-12-нд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд загвар өмсөгч Э.Энхболд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болж, Азид өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Тэрээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулгангурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гээд олон баярт үйл явдал давхацсан юм.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Сонирхуулахад, тэрээр гурван сарын турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уян хэн хүний сонирхлыг татаж чадсан “Боловсрол суваг” телевизийн  “Яг түүн шиг” шоунд  оролцож байх үедээ энэхүү тэмцээнд оролцох урилгыг хүлээн авчээ.  Мөн энэхүү тэмцээнд оролцохынхоо өмнө тун удахгүй нээлтээ хийх  ”Галзуу зугаалга” уран сайхны кинонд “Яг түүн шиг” шоуны оролцогч загвар өмсөгч С.Сарнайн хамт тоглосон билээ.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Түүнтэй шагналаа гардан аваад байх торгон мөчид нь фэйсбүүкээр холбогдон цөөн хором ярилцлаа.

-Гранпри шагналын эзэн болсонд баяр хүргэе!

-Баярлалаа. “Solid” fashion model management agency “Asian fashion model association”-аас зохион байгуулж буй “International Fashion Super Model” тэмцээний шилдгийн шилдэг буюу  “Campion” шагналын эзэн болж, ялагчийн шагналыг болсондоо баяртай байна. Энэ шагнал бол миний зорилгодоо үнэнч, тууштай, хичээнгүй байсны үр шим юм болов уу.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Мөн “Most Voted Social Media” буюу сошиал ертөнцөд болсон уг тэмцээний олон нийтийн санал асуулгад тэргүүлсэн. Зөвхөн миний шагнал биш намайг дэмжсэн бүх монголчуудын шагнал гэж хэлмээр байна. Хоёр дахь шагнал нь “Most Photogenic”.  Модель хүнд байх ёстой хамгийн гол зүйл бол зураг авалт. Хамгийн сайн зураг авалттай модель гэсэн шагналын эзэн болсон. Энэ шагнал нь өөрөө “Монгол модель” агентлагийн захирал, Азийн топ модель Д.Болормаа багш болон, “Говь кашмер” компанийн шагнал юм болов уу гэж бодож байгаа. Учир нь маш олон жил “Говь” компанийн дүр төрхөөр сонгогдон ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн ажиллах болохоор миний ажлын дадлага туршлага 100 хувь “Говь” компанитай хамааралтай гэж хэлж болно.

Сая болсон Азийн шалгаруулалтын шилдгээр шалгарсан моделиуд Лас Вегаст дараагийн тэмцээндээ оролцоно.  Азийн шалгаруулалтын эмэгтэй моделийн шилдгээр Хонконгийн модель шалгарсан. Бид хоёрын хувьд ирэх арваннэгдүгээр сард дэлхийн олон улсын супер моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол хэмээн дуудуулах эрхэм хүндэт үүрэг хариуцлагыг авч байна.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

-Олон Улсын тэмцээн, уралдааны дараа ажлын саналууд ирдэг шүү дээ. Өөрийн тань хувьд Хонконгийн кино компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан гэж дуулсан. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Энэ шагналуудыг дагалдан ирсэн хамгийн том ажил бол “SMI Movie company” гээд Хонконг Хятадын кино компанитай хийсэн гэрээ. Дараагийн том алхам бол эргэлт буцалтгүй кино урлаг, тэр тусмаа олон улсад энэ салбарт хөл тавих нь тодорхой болж байгаа гэж хэлж болно.

-Наадмын дараах таны сэтгэгдэл?

-Энэ тэмцээний Гранпри шагналыг хүртээд учиргүй хөөрч баярлахаасаа илүү их хариуцлага ирж байгаа санагдаж байна. Би хувьдаа алдар нэрэнд хүрэх амархан ч  түүнийг хадгалж явах хэцүү гэж боддог. Тэр ч утгаараа энэ том шагналыг дагаад их хариуцлага ирж байгаа гэж бодож байна.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Энэхүү  тэмцээнд “Монголмодель” агентлагын гурван загвар өмсөгч оролцсон загвар өмсөгч Б.Буджаргал “First Runner-up” номинацийн эзэн болсон.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа

Мөн загвар өмсөгч Ю.Балжидмаа “Second Runner-up” болон “Most Voted Social Media” номинацийн эзэн болсон юм.

Э.Энхболд өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлааEagle.mn


Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг

$
0
0

1NYFW-ийн эхний өдрийн street style дээр спорт загварын хувцас ба гутлууд түлхүү харагдлаа. Энэ нь туршлагатай байнгын зочид долоо хоногийн турш үргэлжлэх загварын марафонд сайтар бэлдсэнийх гэлтэй

Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-нд эхэлж, 15-н хүртэл үргэлжлэх болно. Тэнд цагийн хуваарь маш давчуу, хүмүүс бүх арга хэмжээнд амжих хэрэг гардаг тул Нью-Йорк хотын уламжлал ёсоор өдрийн цагаар маш чөлөөтэй стиль давамгайлжээ. Бүр загварын шоуны эхний эгнээнд суусан хүмүүс хүртэл нэг их гоёж гангалаагүй байна.

Тэгэхдээ сүүлийн үед дизайнеруудын урлагийн тэнгэр болоод байгаа дуучин, загвар өмсөгч, алдарт Диана Вриландын ач охин Кэролайн Вриланд хөлнөөсөө толгой хүртлээ хар өнгийн хувцас, BDSM стилийн арьсан аксессуар, өсгийтэй гутал өмсч ирсэн байлаа.

Бусдаар бол гудамжаар жийнс, пижам өмд, халат, бомбер, комбинезон ба маш их спорт хувцас, гуталтай хүмүүс харагдсан. Тэд пүүзийг зөвхөн даашинз төдийгүй бусад хувцастай ч хослуулж өмсчээ. Энд тав тухтай ба өөртөө итгэлтэй байдлаас өөр ямар ч дүрэм үйлчлэхгүй аж.

Загварын долоо хоногийн үеэр “дээгүүрээ цагаан, доогуураа хар” гэдэг сонгодог төрх, индиго өнгийн жийнс, цэргийн ногоон өнгө эргэн иржээ. Хэрэв судлыг тооцохгүй бол энд бараг ямар ч хээ хуар байгаагүй юм. Товчхондоо Нью-Йоркчуудын биеэ барьсан, минималист стиль эхний өдрийн street style сурвалжлага дээр дахин нэг удаа тод харагдлаа.

Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоo хоног, хавар-зун 2017: Street style. Нэгдүгээр хэсэг

эх сурвалж: buro.mn

Tommy Hilfiger, хавар-зун 2017

$
0
0

4Tommy Hilfiger маркийн хавар-зун 2017 цуглуулга дээр ямар загварууд танилцуулагдсаныг сонирхоцгооё!

Tommy Hilfiger брэнд түрүү жилээс эхлэн нэг л сэдэвтэй загварууд бүтээж байна. Далайн уур амьсгалыг бүрдүүлэх трапеци өмд, дөрвөлжин захтай цагаан цамц, кюлот өмд, гүн цэнхэр өнгийн хүрэм, цэргийн өмсгөл зэрэг нь “Pre-fall 2016″ ба “Намар-өвөл 2016″ цуглуулгын аль алинд нь үзэгдсэн юм.

Харин хавар-зун 2017 улиралд зориулан Америкийн алдарт брэнд загвар өмсөгч Жижи Хадидтай хамтарсан тусгай төсөл бэлдлээ. Бас л далайн сэдэвтэй уг капсул цуглуулгын эхний хэсгийг тэд сарын өмнө олон нийтэд танилцуулаадавсан бол, хоёрдугаар хэсэг нь дөнгөж хоёр хоногийн өмнө Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдлээ. Шинэ цуглуулгын хамтарсан дизайнер Жижи Хадид өөрийн сэдсэн цэргийн хүрэм ба савхин өмдөөр гоёж, загварын шоуг нээсэн байгаа.

Цуглуулгаас хамгийн ихээр анхаарал татсан загваруудыг онцолж хэлбэл үүнд өргөн эсгүүртэй трапеци хэлбэрийн жийнсэн өмд, кардиган цамцнууд болон одон медальны хатгамалтай бомбер хүрмүүд багтана. Мөн жийнсэн комбинзон ба төрөл бүрийн хэмжээтэй савхин хүрмүүд цуглуулгад бага зэрэг гудамжны,cool өнгө аяс нэмж байлаа. Тайзан дээр гарсан бүх хувцаснууд загварын шоуны дараа брэндийн албан ёсны вебсайт tommy.com дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.

Нью-Йоркийн загварын долоо хоног: Yeezy Season 4

$
0
0

7Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжилнэ.

Yeezy Season 4 загварын шоуг бараг бүх хүн хүлээж байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Загварын шоу Рузвельт арлын Four Freedoms цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэг дээр гурвалжин хэлбэртэй тусгай тавцан зассан бөгөөд үүний голд нэвт харагддаг боди ба дотуур хувцастай охид зогсож байсан юм. Харин загвар өмсөгчид цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж харагдсан. Загварын шоу ямар нэг тодорхойгүй шалтгаанаар хэдэн цаг хоцорч эхэлсэн байна. Мөн энэ удаа Канье Уэст эрэгтэй цуглуулга хийсэнгүй.

Энэ улиралд бидэнд аль хэдийнэ танил болсон oversize силуэтууд харагдаж байлаа. Тухайлбал, хүнд куртканууд, даавуун боди, шинэ Yeezy Boots, нэвт гэрэлтсэн, тунгалаг түрийтэй гутал ба аварга том үүргэвчүүд шинэ цуглуулгад багтсан байна. Тэгэхдээ энэ удаад өнгөний сонголт нэлээд өөрчлөгдсөн санагдлаа. Канье бүүдгэр өнгөнөөс цайруулсан цагаан өнгө рүү шилжсэн ба өнгөрсөн цуглуулгаас зөвхөн цэргийн ба хар өнгийг л үлдээжээ.

Шоунд оролцсон загвар өмсөгчдийг Канье өөрөө сонгосон бөгөөд тэдний ихэнхи нь мэргэжлийн бус хүмүүс юм. Тэдний дунд София Ричи, Кардашьян-Уэстын гэр бүлийн шинэ найз Тейана Тейлор нар байсан бол Шанель Иман загварын шоуг хааж тайзнаа алхсан байна.

Хамба хилэн хувцсыг энэ улиралд хэрхэн өмсөх вэ

$
0
0

8Улирал бүр моодонд ордог хамба хилэн материалтай хувцсыг энэ улиралд хэрхэн хэтрүүлэлгүй, тунгийг нь тааруулж өмсөх вэ?

Намар-өвлийн улиралд дизайнерууд нэгэн зэрэг хамба хилэн трендээр “өвчиллөө”. Тэд энэхүү материалаар зөвхөн даашинз гэлтгүй мөн бомбер хүрэм, пальто, түрийтэй гутал гэх зэрэг байж болох бүхий л загваруудыг оёж байна. Ихэнх дизайнерууд гүн цэнхэр, улаан хүрэн ба хар өнгийн загваруудыг онцолсон бол Monse, M.Martin гэх зэрэг брэндүүд зөөлөн ягаан болон алтлаг хувилбарууд танилцууллаа.

Хамба хилэн даашинз

Магадгүй хамгийн түгээмэл ба энгийн хувилбар нь энэ байх. Энэ улиралд загварын тайзан дээр  маш олон төрлийн даашинзууд үзэгдсэн байгаа. Fendi брэнд газар хүрсэн урттай, сонгодог даашинз танилцуулсан бол, Prada хатгамал ба чимэглэлээр баялаг, харин Antonio Berardi торон нэхээстэй загварууд санал болголоо. Унтлагын хэв маягтай даашинзууд ч бас олноороо харагдсан юм. Valentino ба Brock Collection нарын намрын цуглуулгад багтсан нарийн мөртэй “slip” даашинзыг дангаар нь биш, хоолойтой цамцтай хослуулахыг зөвлөх байна.

Хамба хилэн комбинзон

Анхлан сурагчдад ямар нэгэн илүү дутуу детальгүй, сонгодог загварын комбинзон тохиромжтой байх. Topshop ба Ralph Lauren нарын танилцуулсан загваруудаас жишээ аваарай. Харин илүү этгээд хувцаслахыг хүссэн нэгэн нь Их Британий Holly Fulton гэх брэндийн загваруудаас сонирхоод үзээрэй.

Хамба хилэн хослол

Энэ улирлын хамгийн томоохон трендүүдийг Vetements дэлгэрүүлж байна. Демна Гвасалия бидэнд муу зүйл зөвлөхгүй ээ. Тэр улаан хүрэн өнгийн дэгжин хослолыг дөрвөлжин хээтэй цамцтай хослуулж, бага зэрэг гудамжны өнгө аяс оруулсан байлаа. Харин илүү рок маягийн хувилбарыг Haider Ackermann танилцууллаа. Дизайнер улаан өнгийн урт пиджакийг ижил өнгийн нарийхан өмдтэй хослуулсан байв. Дэвид Боуид гарцаагүй таалагдах байсан даа.

Спорт шик

Ерөнхийдөө дизайнерууд хамба хилэн материалыг заавал ч үгүй баяр ёслолын эсвэл тансаг хийцтэй хувцсанд ашиглах ёсгүй гэдгийг батлах гэж оролдож байна. Ийм янзаар Lacoste брэнд спорт хүрэм ба өмдний хослол гаргаж, харин Tommy Hilfiger, Dion Lee нар богино куртка танилцуулсан байлаа.

Аксесуар

Хамба хилэн материалтай аксесуарууд загварын зах зээл дээр тун ховор байдаг нь тун харамсалтай. Уг нь хамба хилэн цүнх ба гутал нь ямар ч энгийн төрхийг хормын дотор илүү дэгжин харагдуулах чадвартай юм шүү дээ. Энэ улиралд аль болох баялаг хатгамал, чимэглэлтэй аксесуарт анхаарлаа хандуулаарай.

Нью-Йоркийн загварын долоо хоног: Jason Wu, хавар-зун 2017

$
0
0

15Есдүгээр сарын 7-ноос 15-ны хооронд Нью-Йорк хотод загварын долоо хоног өрнөж байна. Buro 24/7 та бүхэнд хамгийн сонирхолтой шоу ба үйл явдлуудыг хүргэх бөгөөд энэ удаад бид Jason Wu маркийн хавар-зун 2017 цуглуулга дээр төвлөрлөө

Энэ улирлаас эхлэн ихэнх дизайнерууд уламжлалт загварын системээс татгалзаж, “see-now-buy-now” буюу загварын шоу дуусмагц цуглуулгыг худалдаанд гаргах концепц баримталж байна. Харин энэхүү шинэхэн давалгааны фон дээр хуучин системийн дагуу ажиллаж буй загварын ордууд бусдаасаа огцом ялгарч байгаа харагдана. Тэд цуглуулгаа зөвхөн зургаан сарын дараа борлуулж эхэлдэг хэвээр байгаа бөгөөд энэ нь ч брэндийн шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам бадраасаар байна.

Уламжлалт үзэлдээ үнэнч үлдсэн брэндүүдийн нэг болох Jason Wu хавар-зуны цуглуулгаа зөвхөн дараа жил худалдаалж эхэлнэ. Канадаас ирсэн, Тайвань гаралтай, Мишель Обамагийн хайртай дизайнер Жейсон Вү хэлэхдээ, “Миний хувьд хурд тийм ч чухал биш ээ. Хамгийн гол нь улирал бүр өмнөхөөсөө илүү боловсронгуй загварууд гаргаж, цуглуулгаа хамгийн оновчтой үед олонд дэлгэж байх хэрэгтэй” хэмээн загварын шоуны дараа хэвлэлийнхэнд ярьсан байна.

Жейсон Вугийн шинэ цуглуулга түүний хэлсэн үгстэй бүрэн нийцэж, тухайн үеийн тренд гэхээсээ илүү мөнхийн сонгодог эмэгтэйлэг элементүүд дээр суурилсан байлаа. Шифон, торон нэхээс ба цэцгэн хээгээр баялаг загваруудаар гоёсон загвар өмсөгч Тейлор Хилл, Ясмин Вейналдум, Линейзи Монтеро ба Жулия Нобис нар яг л далайн эрэг дээрх тайван уур амьсгалтай хуримын гэрчүүд шиг харагдаж байлаа.

Нью-Йоркийн загварын долоо хоног: J.Crew, хавар-зун 2017

$
0
0

J.Crew - Presentation - September 2016 - New York Fashion WeekБодит хүмүүс оролцуулан, бодит хувцаснууд танилцуулсан J.Crew-ийн энэ удаагийн цуглуулгад зөөлөн ягаан өнгө голчиллоо

J.Crew энэ улирлын загварын танилцуулгадаа найзуудыгаа урин авчирч, загвар өмсөгчдийн үүргийг гүйцэтгэхийг хүсчээ. Зурагчид, загварын зөвлөхүүд, улс төрийн сурталчилгааны ажилтнууд болон бусад олон сонирхолтой салбарын 13-аас 70 насны хоорондох хүмүүс J.Crew маркийн шинэ цуглуулгын хувцаснуудаар гоёлоо.

Маркийн дизайнер Сомсак Сикхунмунг цуглуулгад маш олон тооны ягаан туяатай юнисекс загварууд оруулжээ. Эрэгтэй загварын чино өмд ба свитер, өндөр суудалтай эмэгтэй өмд, пижам маягийн топ болон гялалзсан чимэглэлээр бүрхэгдсэн юбканууд бүгд зөөлөн ягаан өнгөтэй байсан. Эдгээр загварууд нь эрчүүдэд ч тэр бүсгүйчүүдэд ч тэр адилхан загварлаг харагдлаа. Түүнээс гадна цуглуулгад цайвар шар ба хаки ногоон өнгийн загварууд, этгээд эсгүүртэй захтай цамц ба дундаж урттай тэгш бус хэмтэй юбканууд багтжээ.

Загвар өмсөгчдийн оронд өөр хүмүүс урих чиг хандлага урьд өмнө нь ч ажиглагдаж байсан удаатай. Marc Jacobs, Calvin Klein, Diesel брэндүүдийн хэдэн улирлын өмнөх сурталчилгаануудад загвар өмсөгчдөөс өөр хүмүүс оролцсон байгаа. Мөн энэ дашрамд сануулж хэлэхэд, энэ жил Америкийн Дизайнеруудын Холбоо загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтыг илүү өргөн хүрээтэй явуулах уриалга гаргасан байгаа

Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг

$
0
0

7Нью-Йоркийн загварын долоо хоног дуусах дөхөж байгаа энэ үед зочид хамгийн шилдэг төрхүүдээ гайхуулж эхэллээ

Нью-Йоркийн загварын долоо хоног өдөр ирэх тусам улам л сонирхолтой болж байна. Загварын тайзнаа дэлхийн хамгийн алдартай брэндүүд гарч байх зуур хүрэлцэн ирсэн зочид гудамжинд илүү зоригтой төрхүүд харуулах боллоо. Энэ удаагийн street style сурвалжлагад газар хүрсэн урттай бөмбөгөр юбка, plisseбуюу нарийн хуниастай юбка, жижигхэн кроп топууд, халаат маягийн хүрэм болон унтлагын хэв маягтай хувцаснууд багтлаа. Мөн мэдээж хэрэг Нью-Йоркчуудын хайртай богинохон хар даашинз болон цэнхэр жийнсэн өмд ба энгийн захтай цамцны хослол гэх зэрэг сонгодог төрхүүд үзэгдлээ. Харин мөр эсвэл бэлхүүс дээрээ тэгш бус хайчилбартай даашинзууд бусдаасаа ялгарч, шинэлэг харагдаж байлаа. Мөн судалтай хээ одоо хүртэл хүн бүрийн хайртай загварын элемент хэвээр байна.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ: Дөрөвдүгээр хэсэг

Нью-Йоркийн загварын долоо хоног: DKNY, хавар-зун 2017

$
0
0

9Нью-Йоркийн загварын долоо хоног дээр гудамжны спорт хэв маяг ноёрхож байна. Ихэнх брэндүүдийн сонгож байгаа энэ давалгаанаас DKNY ч бас хоцорсонгүй

Өнгөрсөн 2015 оны есдүгээр сард DKNY брэндийн бүтээлч захирлуудаар томилогдсон Дао-И Чоу, Максвелл Осборн нар өчигдөр өөрсдийн гурав дах цуглуулгаа танилцууллаа. Сануулж хэлэхэд дизайнеруудыг энэхүү албан тушаалд Donna Karan International компаний ерөнхий захирал Кэролайн Браун урьж авчирсан бөгөөд энэ нь DKNY маркийн хэв маягийг орвонгоор нь эргүүлэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх зорилгын дагуу хийгдсэн шийдвэр юм.

DKNY маркийн хавар-зун 2017 цуглуулгаа “Загвар, гудамж хоёрын нийлбэр” гэх тун ойлгомжтой үгээр томъёолжээ. Чоу ба Осборн нар энэ удаад өөрсдийн нэрийн брэнд Public School-ын хэв маягийг DKNY руу авчрахаар шийдсэн байна. Хамгийн гол нь энэхүү гудамжны хэв маяг Донна Караны гоо зүйн мэдрэмжтэй нийцэх болов уу? Гэхдээ цуглуулгад зөвхөн гудамжны гэлтгүй, мөн DKNY-ын бэлгэ тэмдэг болсон нарийхан босоо судалтай хээ, модуль тусгаарлалт, спорт хослолын деталиуд гэх зэрэг сонгодог элементүүд орсон нь шоуны уур амьсгалыг тэнцвэржүүлж өглөө. Цуглуулга ерөнхийдөө бие барьсан спорт топ ба шоорт, хагас гэрэлтэх легинс болон синтетик материалтай малгайтай цамцнаас бүрдсэн байлаа.

Загварын шоу дуусмагц шүүмжлэгчид “төгс галбир” загварын ертөнцөд эргэн ирж байна хэмээн шуугилдах болсон. Учир нь шоунд оролцсон моделиуд яг л Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд шиг харагдаж байлаа. Белла Хадид шоуг нээж бас хаасан бөгөөд түүнээс гадна Тейлор Хилл, Стелла Максвелл, Имаан Хаммам гэх зэрэг алдартай моделиуд тайзан дээр алхлаа.

Загвар өмсөгч Ж.Энэрэл Нью-Йоркийн загварын тайзнаа

$
0
0

10

Нью-Йорк хотод өрнөж буй загварын долоо хоногт энэ жил загвар өмсөгчЖ.Энэрэл амжилттай оролцож байна. Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд танилцуулагдах Ciaraboni ба Marcel Ostertag брэндүүдийн шоуны тайзан дээр загвар өмсөгч Ж.Энэрэл алхана. Түүний эхний шоу нь есдүгээр сарын 9-нд болсон Hellesy брэндийн дизайнер Силвие Миллштейний  танилцуулсан загварын шоу байлаа. Энэ шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл алтлаг өнгийн сул өмд, хар судалтай цагаан цамц өмсөн хоёр удаа тайзан дээр гарсан бөгөөд Vogue.com-ын загварын шоуны тоймд зураг нь гарчээ.

 

Нью-Йоркийн загварын долоо хоног: J.Crew, хавар-зун 2017

$
0
0

J.Crew - Presentation - September 2016 - New York Fashion WeekJ.Crew брэндийн энэ удаагийн загварын шоунд загвар өмсөгчдөөс өөр олны танил хүмүүс оролцож, цуглуулгад бүхэлдээ зөөлөн ягаан өнгө голчиллоо

J.Crew энэ улирлын загварын танилцуулгадаа найзуудыгаа урин авчирч, загвар өмсөгчдийн үүргийг гүйцэтгэхийг хүсчээ. Зурагчид, загварын зөвлөхүүд, улс төрийн сурталчилгааны ажилтнууд болон бусад олон сонирхолтой салбарын 13-аас 70 насны хоорондох хүмүүс J.Crew маркийн шинэ цуглуулгын хувцаснуудаар гоёлоо.

Маркийн дизайнер Сомсак Сикхунмунг цуглуулгад маш олон тооны ягаан туяатай юнисекс загварууд оруулжээ. Эрэгтэй загварын чино өмд ба свитер, өндөр суудалтай эмэгтэй өмд, пижам маягийн топ болон гялалзсан чимэглэлээр бүрхэгдсэн юбканууд бүгд зөөлөн ягаан өнгөтэй байсан. Эдгээр загварууд нь эрчүүдэд ч тэр бүсгүйчүүдэд ч тэр адилхан загварлаг харагдлаа. Түүнээс гадна цуглуулгад цайвар шар ба хаки ногоон өнгийн загварууд, этгээд эсгүүртэй захтай цамц ба дундаж урттай тэгш бус хэмтэй юбканууд багтжээ.

Загвар өмсөгчдийн оронд өөр хүмүүс урих чиг хандлага урьд өмнө нь ч ажиглагдаж байсан удаатай. Marc Jacobs, Calvin Klein, Diesel брэндүүдийн хэдэн улирлын өмнөх сурталчилгаануудад загвар өмсөгчдөөс өөр хүмүүс оролцсон байгаа. Энэ дашрамд сануулж хэлэхэд, энэ жил Америкийн Дизайнеруудын Холбоо загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтыг илүү өргөн хүрээтэй явуулах уриалга гаргасан байгаа.

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

$
0
0

0Стилист Ханна Хмелева яагаад хувийн стилист хэрэгтэй байдаг болон хүмүүс хувцас сонгохдоо гаргадаг түгээмэл гурван алдааны талаар Бюро 24/7-д ярьлаа

Урьд нь бид “хувийн стилист” гэдэг ойлголт зөвхөн Холливүүд эсвэл оддын ертөнцөд хамаатай гэж боддог байлаа. Ингэхдээ үүнийг зөвхөн аль нэг улаан хивсний ёслолын үеэр өмсөх даашинз, өндөр өсгийт сонгох юм байна хэмээн ойлгодог байжээ. Харин өнөөдөр энэ бүгд эрс өөрчлөгджээ. Стилистийн мэргэжил урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр нэмэгдсэн учраас эрэлтийг дагасан маш олон сургууль, курсууд баруунд нээгдэж байна. Харин энэхүү амаргүй мэргэжлийн онцлог талуудыг ойлгоход зориулж стилист Ханна Хмелева  зарим зүйлсийн талаар бидэнд ярьлаа.

Ханна, стилист болоход мэргэжлийн сургалтанд хамрагдах шаардлагатай юу? Өнөө үед ийм төрлийн маш олон сургалт, курсууд үйл ажиллагаа явуулж байна. 
Тийм ээ, мэдээж хэрэгтэй. Өнөө үед улам олон хүн моод, стильтэй холбоотой ажил хийхийг сонирхож байна. Энэ төрлийн сургалт, курсуудыг би хий дэмий мөнгөө урсгах зүйл гэж боддоггүй. Хүнд мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй. Би урьд нь тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаад стилист болсон олон хүнийг мэднэ.

Та өөрөө ийм төрлийн сургалт, курст хамрагдаж байв уу? 
Тийм ч даруухан сонсогдохгүй байж магадгүй л дээ, гэхдээ би өөрийгөө төрөлхийн мэдрэмжтэй гэж боддог. Тэгээд ч өсвөр насандаа энэ орчинд төлөвшсөн гэх үү дээ. Ер нь бол хориод насны манай үеийнхэн загварын хээнцэр сэтгүүлүүд үзэж өссөн учраас энэ нь тодорхой мэдрэмжтэй болоход нөлөөлсөн болов уу. Би дунд сургуульдаа их өвөрмөц хувцасладаг байлаа. Жишээ нь тэр үед даашинз кет хоёрыг хослуулж өмсөж байсан бол өнөөдөр энэ зүйл тренд болоод байна. Гэтэл тухайн үед би их л сонин харагддаг байсан байх. Дараагаар нь би өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн. Тэр үед намайг Петербургийн загварын сэтгүүлүүд зураг авалтын стилист хийлгэхээр урьдаг байсан юм. Харин одоо бол би ихэвчлэн үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж байна.
Мэргэжлийн хувьд би орчуулагчаар сурч байсан, учир нь эцэг эх маань үүнийг хүсч байлаа. Одоогийн ажилд маань англи хэл маш чухал учраас би тэдэндээ талархаж явдаг. Үнэнийг хэлэхэд, тэд одоо л миний хийдэг зүйлийг үнэхээр чухал юм байна гэдгийг ойлгож байна. Урьд нь тэд маань миний энэ ажлыг жинхэнэ ажил гэж хүлээн авдаггүй байлаа. Харин би орчуулагч байсан бол тэдний хувьд тэс өөр байх байсан биз. Гэхдээ би бүтээлч ертөнцөд, дуртай ажлаа хийж байгаа болохоор маш жаргалтай байдаг.

Таныг загварын ертөнцөд эргэн ирэхэд юу нөлөөлсөн бэ?
Нөхөртэйгөө танилцсан минь нөлөөлсөн, учир нь тэр загварын мэргэжлийн зурагчин хүн юм. Түүний хийж байгаа зүйлс, ажилдаа хайртай байгаа байдал нь намайг маш ихээр татаж, бага багаар түүний ажилд туслаж, тэдний багийнхантай хамтран зураг авалтын стиль имиджийг бүрдүүлж эхэлсэн.

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Алдартнууд, олны танил хүмүүсээс бусад хүмүүст стилистийн үйлчилгээ хэрэгтэй юу? 
Урьд нь стилистийн үйлчилгээг маяг гэж хүлээж авдаг байсан бол өнөөдөр ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ бол байх ёстой хэм хэмжээ болоод байна. Өөрийн гэсэн үсчин, маникюрчин гэж байдагтай адилаар миний ажил ч бас илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Би ихэнхдээ бизнесмэн, компаний захирлуудтай ажилладаг. Учир нь тэдэнд өдөр бүр өмсөх хувцсаа бодож төлөвлөөд байх цаг зав байдаггүй. Үйлчлүүлэгчид маань байнга л ямар нэг арга хэмжээнд оролцдог учраас дресс-кодонд тохирсон загварлаг хувцаслах шаардлагатай болдог. Стилистийн хувьд миний хийх ажил бол үйлчлүүлэгчид маань хамгаас сайхан харагдах явдал юм.Стилистийн ажилд тулгардаг хүндрэлүүд юу вэ?
Энэ бол амаргүй ажил, стилист хүн өдөр бүр бусад хүмүүсийн хэрэгцээг хангадаг гэсэн үг. Үйлчлүүлэгчид тань таны бэлдсэн хувцсыг өдөр бүр өмсөнө. Иймээс хүн бүрийг сайн мэдрэх хэрэгтэй. Гэхдээ түүний амьдралд оролцохгүй байх нь чухал. Энэ нарийн заагийг мэдэрч байх ёстой.
Ажлаа хийж байхдаа зарим үед би их хатуу байх нь бий. Үйлчлүүлэгчид маань өөр зүйлд сатаарах, бутик дэлгүүрийн худалдагчдын үгэнд орох боломж олгодоггүй юм л даа. Худалдагчид өөрсдийн ажлаа, харин би өөрийнхөө ажлыг хийх ёстой гэдгээ ойлгодог.

БИ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХҮН. АЛЬ НЭГ ЗҮЙЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МААНЬ СЭТГЭЛД ХҮРЭЭГҮЙ ЭСВЭЛ МИНИЙ БЭЛДСЭН ЗҮЙЛСИЙН АЛЬ НЭГ НЬ ТААРЧ ТОХИРООГҮЙ БОЛ БИ БУЦАЖ ОЧООД БҮГДИЙГ ШИНЭЭР ХИЙДЭГ
Та ирээдүйн үйлчлүүлэгчтэйгээ анхны уулзалтаа хэрхэн явуулдаг вэ? 
Хамгийн түрүүнд би түүнтэй сайтар танилцдаг, гэрт нь очоод хувцасны шүүгээг нь үзэж, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ялгаж эхэлдэг. Би үргэлж үйлчлүүлэгчийнхээ мэргэжил, сонирхол, амьдралын хэв маяг, түүнд яагаад стилист хэрэг бий болсон тухайд ярилцах цаг гаргадаг. Үйлчлүүлэгчид маань надтай байхад сэтгэл нь амар тайван байгаасай гэж хүсдэг. Хувцас хүнийг өдрийн турш “цэнэглэж” байдаг. Жишээ нь, та өөртөө зохисон сайхан хувцас өмсөхөд өөртөө илүү итгэлтэй болж, хийхээр төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлж чаддаг.
Харин дараагаар нь би шинэ коллекцийн тайлан бэлдэж, бид хамтдаа дэлгүүр хэсэхээр явдаг даа. Үүнээс гадна би долоо хоног бүр үйлчлүүлэгчийнхээ гэрт очиж, дараа долоо хоногт өмсөх хувцсыг нь төлөвлөж, зургийг нь нэг бүрчлэн аваад, өмсөхөд амар байдлаар шүүгээнд нь өлгөж өгдөг.

Найзууд тань зөвлөгөө авахаар ханддаг уу?
Тэд над руу WhatsApp-р зураг явуулах ч юм уу олон янзаар зөвлөгөө авч ярилцдаг. Бас ямар нэг чухал уулзалтанд юу өмсөх талаар асууна. Харин дэлгүүр хэсэхээр хамтдаа явах цаг зав надад байдаггүй л дээ. Гэхдээ бусад үед бол би мэдээж хэрэг туслаж зөвлөдөг. Харин ээж, эгч маань өөрсдөө учраа олчихдог шүү.

Сэтгүүлийн зураг авалтын юу нь танд таалагддаг вэ?
Зураг авалтын үеэр бүгдийг хүссэнээрээ зохицуулж, хослуулж болдог нь их таалагддаг. Учир нь хүн өдөр тутмын амьдралдаа тэгж хувцаслаад байдаггүй л дээ. Ер нь зураг авалтын явц, багаар ажиллах нь надад хамгийн их таалагддаг. Би зураг авалтын ялгаа, уур амьсгалыг илэрхийлэх хар зураг бэлдэх, дараа нь авсан зураг сонгох дуртай. Гэхдээ энэ болгоныг хийхэд тэр бүр цаг зав олддоггүй.

Хувцас сонгоход гаргадаг хамгийн түгээмэл гурван алдааны талаар ярьж өгөхгүй юу. 
Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх. Энэ нь хүн бүрт тохиолддог. Хүмүүс ямар нэг хувцас худалдан аваад гэртээ очиход эхэндээ тэр нь маш их таалагддаг ч дараа нь бусад хувцастай нь зохицохгүй байх тохиолдол гардаг. Ингээд л тэр хувцсыг хэн ч өмсөхгүй зүгээр л шүүгээнд өлгөөтэй хэвээрээ мөнхөрнө. Дараагийн алдаа бол зарим хүмүүс өөр, өөр брэндийн хувцсыг тэр бүр зохицуулж хослуулаад байж чаддаггүй. Хөлөөсөө толгой хүртлээ нэг брэндийн хувцсаар гангарах нь загварлаг гэж боддог ч үнэндээ энэ нь уйтгартай, нэг л хэвийн харагдах нь бий. Иймээс хослуулахаас бүү татгалзаарай! Харин гуравдугаарт, “хамгийн сайхан” зүйлсээ бүгдийг нь нэг дор өмсөх хүсэл юм. Ингэх хэрэг огт байхгүй. Алтан дунджийг баримтлах хэрэгтэй.

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?
Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Та өөрийн стилийг юу гэж тодорхойлох вэ? 
Би өөрийнхөө стилийг “тайван минимализм” гэж тодорхойлно. Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч хэт тод, олон өнгийн биш илүү энгийн, размергүй хувцас сонирхдог. Миний бас охины маань хувцасны шүүгээнд хар, саарал, цагаан зэрэг өнгө давамгайлдаг. Өндөр өсгийтэй гутлыг бол ховор өмсдөг, ямар нэгэн арга хэмжээнд л зориулж өмсөх нь бий. Бас надад 1970-аад оны “бохо” стиль таалагддаг. Гэхдээ та бүхний харж байгаачлан одоогоор бол би энэ стилиэр хувцасладаггүй.Ralph Lauren гэсэн нэр юутай зүйрлэгдэж байна вэ? 
Классик америк стиль, даруу төлөв, эмэгтэйлэг байдал. Би энэ брэндийн дөлгөөн тайван өнгөнд дуртай, тэдний саяхан танилцуулсан цуглуулга нь пастель ягаан, хул өнгөнөөс бүрдсэн зөөлөн дөлгөөн уур амьсгалтай байсан нь таалагдсан.

Төгс цүнх ямар байх ёстой вэ? 
Сайн чанартай материалаар хийгдсэн, нээж хаахад амар бас дотроо хоёр тасалгаатай бол бүр сайн. Гэхдээ, үнэнийг хэлэхэд, би цүнх сонгохдоо өөрийнхөө мэдрэхүйд найддаг. Надад таалагдаж байна уу, үгүй юу гэдэг болохоор дотроо хэдэн тасалгаатай байх нь тийм ч чухал биш санагддаг даа!

Та цүнхэндээ ихэвчлэн юу авч явдаг вэ? 
Би үргэлж цүнхэндээ паспорт, уруул өнгөлөгч, үнэртэй ус, тольтой пудр, дэлгүүрүүдийн нэрийн картууд тэгээд бас охиндоо зориулж ямар нэг амттан авч явдаг.

 

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?
Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?
Buro.mn

Нью-Йоркийн загварын долоо хоног: Rodarte, хавар-зун 2017

$
0
0

00Miss.mn  загварын долоо хоногийн гол үйл явдлуудыг уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаа Rodarte, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг сонирхуулья

Rodarte брэндийн үүсгэн байгуулагчид болох Кэйт ба Лора Малливи нарыг Америкийн хамгийн амжилттай дизайнерууд гэж нэрлэдэг. Дизайнер эгч дүүс найман жилийн өмнө загварын салбарын хамгийн нэр хүндтэй The Swiss Textile Award шагналыг хүртсэн. Энэхүү шагналыг өмнө нь хэзээ ч эмэгтэй дизайнер, тэр тусмаа Америк хүн огт авч байгаагүй юм. Харин 2010 онд Rodarte Americans of the Arts ашгийн бус байгууллагын “Үндэсний урлагийн шагнал” хүртсэн хамгийн анхны загварын ордон болсон.

Rodarte-гийн хувцасыг Мишель Обама, Кирстен Данст, Дита фон Тиз, Эль Фаннинг, Натали Портман зэрэг дэлхийн хэмжээний одууд өмсдөг. Портманы урилгаар Малливигийн эгч дүүс Даррен Арронофскигийн “Black Swan” кинонд зориулж 40 костюм урлаж байжээ.

Rodarte брэндийн хувцасыг гар аргаар, кутюр техникээр урладаг. Мөн нэг хувцсыг хийхэд 100 цагийн нарийн ажил шаардагддаг байна. Дизайнерууд загварын шоуны зохион байгуулалтандаа ч маш их анхаарал хандуулдаг юм. Тэдний хийсэн шоу бүр маш гайхамшигтай болдог. Rodarte-гийн үлгэрийн мэт тайзны заслыг алдарт Bureau Betak дизайн студи бүтээдэг байна. Энэ жил хавар-зуны цуглуулгын загварын шоунд зориулж Нью-Йоркийн Center 548 студийг өдрийн гэрэл ба наран цэцгүүдээр чимэглэжээ.

Нью-Йоркийн загварын долоо хоног: Rodarte, хавар-зун 2017

“Энд наран цэцэг зүгээр ч нэг гарч ирээгүй. The Spirit of the Beehive гэдэг 1970-аад оны Испани киног үзсэний дараа энэ санаа төрсөн юм” гэж Кейт ярьжээ. “The Spirit of the Beehive” нь Испаний кино урлагийн шилдэг бүтээлд тооцогддог. Дизайнерууд цуглуулгадаа залуу нас ба адал явдлын мөн чанарыг шингээхийг хичээжээ. Зөгийн үүрийг санагдуулам торон нэхээс бүхий романтик даашинзууд, алтлаг, пастель өнгөнүүд, цэцгэн хээ болон загварын өмсөгчдийн үсийг чимэх зөгий ба цэцгүүд гээд бүх зүйлс дээр “The Spirit of the Beehive” киноны уур амьсгал мэдрэгдэж байлаа.

Эгч дүүс Испани киноноос гадна, Америкийн рок дуучин Женис Жоплины стилиэс санаа авчээ. Жишээ нь хадаастай бүс, газар шүргэсэн урттай хар даашинз, өндөр судалтай өмд, олон сүлбээрэн зүүгээр чимэглэсэн хонины нэхий куртка зэргийг цуглуулгаас харж болно. Коллекцийн рок хэв маягийг хөнгөмсөг цацаг ба хуниасуудаар тэнцвэржүүлж өгсөн байна.

Rodarte брэнд залуу, гэнэн томоогүй бус харин илүү бараан готик хэв маягтай гэдэг нь энэ цуглуулгаар дахин нэг удаа батлагдлаа.

 

Нью-Йоркийн загварын долоо хоног: Delpozo, хавар-зун 2017

Бүсгүйчүүдэд: Хувцсаа төгс хослуулах гайхалтай санаанууд /фото/


2016 онд трэнд болох хувцаслалтууд

$
0
0

Та энэ намар ямар өнгө, загвартай хувцаснаас сонголтоо хийхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл бид та бүхэндээ хэзээ ч хуучрашгүй, дэгжин, сонгодог гээд төрөл бүрийн ид шидтэй гайхалтай сонголтуудыг хүргэе. Нэгэнтээ авчихсан байхад нэг эрин өнгөрсөн ч загвар өнгө нь сонгодог хэвээр байх болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

2016 онд трэнд болох хувцаслалтууд

1 Гүн ногоон

Хэрвээ та энэ намар үнэхээр дэгжин харагдахыг хүсэж байгаа бол тус өнгийн хувцас танд тохирно. Энгийн хэрнээ ихэмсэг, ер бусын дүр төрхийг бүрдүүлэх болно.

Гүн ногоон

2 Нүцгэн ягаан

Эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаслалтуудын нэг юм. Тус өнгө нь маш хүчирхэг, сүр хүчийг илтгэдэг.

Нүцгэн ягаан

3 Улбар

Мөн л 2016 оны хамгийн шилдэг сонголтуудын нэг байсаар байгаа юм. Тоорын улбар өнгө нь таныг маш дэгжин, өвөрмөц харагдуулах болно.

Улбар

4 Саарал ногоон

Эрчүүдийн хувцаслалтын сонгодог өнгүүдийн нэг юм. Тиймээс та тус хувцаслалт, өнгөнөөс сонголтоо болгоорой.

Саарал ногоон

5 Тод хөх

Сонгодог хэрнээ хамгийн ер бусын өнгөнүүдийн нэг билээ. Бүсгүй танд төгс нийцэх болно.

Тод хөх

6 Хүрэн бор

Хэзээ ч хуучрахгүй хүрэн бор өнгө нь энэ намрын өнгийг тодорхойлж байна. Таныг үнэхээр дэгжин, харагдуулах болно.

Хүрэн бор

7 Хар хөх

Хар хөх өнгө нь хэзээд хүчирхэг сонголтуудын нэг байсаар ирсэн. Сонгодог хэрнээ дахин давтагдашгүй гайхалтай дүр төрхийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Хар хөх

8 Элсэн шаргал

Элсэн шаргал өнгийг ч мөн мартаж болохгүй. Зөөлөн дулаан мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ямагт онцгой харагдуулдаг.

Элсэн шаргал

9 Сувдан ягаан

Тус өнгө нь бүхий л хувцсан дээр төгс нийцдэг. Мөн таныг энхрий, эмэгтэйлэг маш дур булаам харагдуулах ид шилтэй билээ.

Сувдан ягаан

10 Шохойн ногоон

Яг л дээдсийн угсаатан мэт харагдуулах тус өнгө нь өмссөн эзнээ сонгодог, дэгжин, үнэхээр сайхан харагдуулдаг.

Шохойн ногоон

11 Дарсны улаан

Бүсгүй хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг билээ. Таны ер бусын үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд ямар ч хувцсыг амилуулах шидтэй.

Дарсны улаан

12 Хөх саарал

Эрчүүдийн хүчирхэг зан байдлыг тодотгож өгөх тус өнгө нь хүн бүрийн харааг булаах нь дамжиггүй. Иймд та тус өнгөний хувцаслалтуудаас сонголтоо болгоорой.

Хөх саарал

13 Нил ягаан, хөх өнгөний хослол

Бүсгүй та энэ намар ямар хувцас өмсөх талаар эргэлзэж байгаа бол тус өнгөнөөс сонголтоо хийгээрэй. Таныг хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Нил ягаан, хөх өнгөний хослол

14 Навчны ягаан

Намрын навчсыг санагдуулам тус өнгө нь таныг үнэхээр өвөрмөц, онцгой харагдуулж, бусдад хүчирхэг сэтгэгдлийг төрүүлэх болно.

 

Цагаан хувцас өмсөх дүрэм

$
0
0

Carmencitta-whiteЦагаан өнгийг монголчууд сүүний өнгө хэмээн бэлэгшээдэг билээ. Бидний амьдарч буй цаг үед цагаан хувцас зөв тохируулж өмсөх нь хооллохдоо хутгыг зөв хэрэглэхтэй адил чухал болжээ.

Цагаан хувцас өмсөх дүрэм

Цагаан өнгийг хувцас, гоёл чимэглэлийг дурсгалын өдөр ер өмсдөггүйг бид мэднэ. Цагаан өнгөтэй хувцас хүнийг гэгээлэг, залуу харагдуулдаг. Хамгийн нь хэзээ, ямар үед, яаж зохицуулж өмсөх нь чухал байдаг. Жишээ нь та цагаан триког цагаан гуталтай өмсөж болохгүй. Мөн хурим дээр цагаан хувцас өмсөж болохгүй. Хэрэв та цагаан хувцас өмсвөл хуримлаж буй сүйт бүсгүйг үл хүндэтгэсэн хэрэг болно.

Цагаан өнгийг яаж зохицуулан өмсөх вэ?

Зуны цагт цагаан өнгө маш сайхан сонголт болдог. Тэгэхээр таны мэдэх ёстой гол зүйл бол бусад хувцастай хэрхэн зохицуулан өмсөх вэ гэдгийг мэдэх юм. Жишээ нь та жинсэн өмдөн дээрээ цагаан цамц сонгон өмсөж байгаа бол мөнгөн эсвэл оюу үнэт эдлэл гоёвол өөрийн имижээ сайхан бүрдүүлж чадна. Өөрийн дүр төрхөө илүү сайхан болгохын тулд зөв гоёл чимэглэл сонгох нь чухал.

Хар цагаан өнгийн хослол таны гайхалтай сонголтыг нэг байх болно

•    Хэрвээ та цээжээ жижиг харагдуулмаар байгаа бол хар хүрмийг цагаан өмдтэй хослуулаарай
•    Хэрвээ гуя, таазаа нарийн харагдуулахыг хүсвэл эсрэгээр нь хар өмд цагаан хүрэм сонгоорой
•    Цагаан өнгө мөн бусад цайвар өнгөтэй сайхан зохицдогийг санах нь зүйтэй

Цагаан өнгө танд ямар давуу талыг олгох вэ?

Махлаг хүүхнүүд яагаад цагаан өнгөнөөс татгалздаг вэ? Тэдний өөг илүү тодотгож өгдөг учраас тэр. Мөн адил сайхан хэсгийг чинь ч тодотгоно гэсэн үг. Тиймээс та сайхан бэлхүүстэй бол түүнийгээ харуулах цагаан цамц, сайхан хөлтэй бол цагаан өмд өмсөж түүнийгээ тодотгоорой. Гэхдээ бүхэлдээ цагаан хувцаслах нь тийм ч зөв сонголт биш бөгөөд тунг нь тааруулж сурах хэрэгтэй.

Цагаан өнгийн хувцсыг хэрхэн арчлах вэ?

Цагаан өнгийн хувцсыг аль болох халуун усаар угаах хэрэгтэй.  Мөн хувцас хаатагчид биш наранд хатаах нь өнгөө алдахгүй байхад тусалдаг.

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?

$
0
0

Хувцас бурхан бие чөтгөр хэмээх үгтэй хүн бүхэн санал нийлэх нь гарцаагүй. Түүнчлэн хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг ч хэмээн ярьдаг. Учир нь бид ямарваа хүнтэй уулзахдаа хамгийн түрүүнд хувцас, гадаад үзэмж байр байдлыг нь аждаг шүү дээ. Тэгвэл би та бүхэндээ хэрхэн тэрбумтан шиг хувцаслах талаар маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Ялангуяа хар өнгө нь хэзээд хуучрахгүй, хүчирхэг сонголтуудын нэг байсаар ирсэн билээ.

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?

1Өнгөлөг аксессуар

Ямар ч хувцсыг амилуулж, сүрлэг бас хүчирхэг харагдуулдаг зүйл бол яахын аргагүй гоёл чимэглэл билээ. Гэвч та түүнийг өөрийн өмссөн хувцастайгаа нийцүүлж, өнгөний шийдлийг харах хэрэгтэй.

Өнгөлөг аксессуар

2Хэлхгэр сул хувцас

Хэлхгэр хэрнээ маш өвөрмөц, загварлаг хувцсыг донж маягийг нь тааруулаад өмсвөл таныг маш үзэсгэлэнтэй дур булаам харагдуулах шидтэй юм.

Хэлхгэр сул хувцас

3Арьсан оруулга

Арьсан оруулга нь ямар ч улиралд төгс зохицох бөгөөд хэзээд таныг сонгодог бас чинээлэг харагдуулдаг.

Арьсан оруулга

4Хээтэй, судалтай хувцас

Та анзаарч байсан бол олны танил эрхмүүд, чинээлэг хүмүүс торон оруулга, хээ судалны хоршлыг үргэлж хувцаслалтандаа оруулдаг шүү дээ.

Хээтэй, судалтай хувцас

5Өвөрмөц шийдэлтэй хувцаснууд

Геометрийн дүрийг хувцсандаа оруулаад ирэв үү гэмээр өвөрмөц хэрнээ зоримог шийдэл таныг онцгой харагдуулдаг.

Өвөрмөц шийдэлтэй хувцаснууд

6Хоолойтой цамц

Хоолойтой цамц нь бүхий л насны хүмүүст тохиромжтой бөгөөд хэзээд хээнцэр сонголтуудын нэг байсаар ирсэн.

Хоолойтой цамц

7Торон оруулга бүхий хувцас

Торон оруулга нь таны эмэгтэйлэг дүр төрхийг нэмэгдүүлж, тансаг бас үзэсгэлэнтэй харагдуулна.

Торон оруулга бүхий хувцас

8Хурц өнгөний шийдэл

Хурц тод өнгөнүүд таныг хямдхан хувцас өмссөн мэт харагдуулна гэж үү. Мэдээж үгүй юм. Хамгийн гол нь та тэдгээрийг зөв зохицуулж чадвар үнэхээр үзэсгэлэнтэй харагдах болно.

Хурц өнгөний шийдэл

9Онгорхой загвар

Онгорхой загвар нь таны эмэгтэйлэг, дур бураам байдлыг тодотгож маш үзэсгэлэнтэй харагдуулдаг.

Онгорхой загвар

10Алтлаг оруулга

Савхи болон торон оруулгын ижил алтлаг оруулган нь таныг чинээлэг, үзэсгэлэнтэй харагдуулдаг.

Алтлаг оруулга

Эх сурвалж: caak.mn

EMMY AWARDS ЁСЛОЛЫН УЛААН ХИВСНИЙ ЗОЧДЫН ГОЁЛ

$
0
0

11АНУ-ын Лос Анжелес хотын “Microsoft” театрт 68 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Уг ёслолын арга хэмжээнд холливуудын 100 гаруй алдартан оролцож буй юм. Одод улаан хивсээр алхахдаа хэрхэн хүрэлцэн ирснийг сонирхуулъя.

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой 10 гутал

$
0
0

00Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал. Ямар ч үед өмсөхөд тохиромжтойгоос гадна, эмэгтэйлэг дэгжин төрхийг бүрдүүлэх гуталнууд багтсан байна. Харин танд эдгээрээс аль нь байгаа вэ?

1. Балерина шаахай

Намхан ултай, хөлд эвтэйхнээс гадна ямар ч төрлийн хувцсан дээр гайхалтай зохицох хамелон чадвартай. Даашинз, юбка, өмд, шорт гээд л… Тэр ч бүү хэл биеийн тамирын өмдөн дээр ч эвтэйхэн зохицуулаад өмсчихөж болно. Бас өндөр өсгийт өмссөн үедээ цүнхэндээ хийгээд явчихаж болно шүү дээ.

2. Классик өндөр өсгийт

Шөвгөр хоншоортой, өндөр өсгийт нь оффис загварын хувцаслалтыг чимэхээс гадна бүсгүй таныг эмэгтэйлэг, дахин давтагдашгүй дэгжин харагдуулдаг.

3. Кет, пүүз

Пүүз болон кетийг ямар ч үед өмсөөд гарж болно. Заавал спортоор хичээллэх гэж байгаа юм шиг хувцаслахдаа өмсдөг хэмээн эндүүрэх хэрэггүй. Сүүлийн үед кетийг пальто, богино юбка, савхин өмд зэрэгтэй хослуулан өмсдөг болсон. Ингэснээр таныг залуу төрхтэй, бас илүү цоглог харагдуулна.

4. Түрийтэй гутал

Хавар намрын түрийтэй гутал нь хөлд эвтэйхнээс гадна жийнсэн өмд, бариу даашинз, болон хар өмдөн дээр өмсөхөд нэн тохиромжтой байдаг.

5. Шагайгаар татсан түрийтэй гутал

Завсрын өнгөтэй богино түрийтэй гутал нь ямар ч хувцсан дээр гайхалтай зохицдогоороо давуу талтай. Таны шүүгээнд заавал байх гутлуудын нэг шүү

6. Индүүн ултай сандал

Зуны улиралд богино шортон дээр зохицуулан өмсөхөд таныг маш дэгжин харагдуулдаг. Өндөр өсгийтэй ч гэсэн хөлд маш эвтэйхэн байдаг. Өсгийтэй гутал өмсөж сурах гэж байгаа бол ийм гутлаар эхлүүлэхийг зөвлөж байна.

7. Өсгийтэй сандал

Индүүн ултай гутлаас илүү сонгодог загвартай бөгөөд хөлд мөн л эвтэйхэн байдаг.

8. Намхан сандал

Зуны улиралд бүсгүйчүүдийн өмсөх байнгын гутал билээ. Тод өнгөтэй сандал илүү чамин байхаас гадна таны хөлийг зөв хэлбэртэй харагдуулдаг.

9. Биений өнгөтэй өсгийт

Сүүлийн үеийн хамгийн сонгодог трэнд бол биений буюу бейж өнгөтэй өсгийт нь эмэгтэйлэг төрхийг төгс бүрдүүлдэг. Хүлээн авалт, болзоо, гадуур гарахад хамгийн сайн сонголт байх болно.

10. Оксфорд гутал

Эрэгтэй загвараас сэдэвлэсэн ийм гутал хөлд маш эвтэйхэн хэрнээ мөн л эмэгтэйлэг төрхийг тодотгож өгдөг байна. Ажил хэрэгч болон чөлөөт стилийн хувцаслалтанд гайхалтай зохицох энэхүү гутлыг өвлийн улирлаас бусад үед өмсөхөд тохиромжтой.

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>