Quantcast
Channel: Загвар – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Оскарын дараах үдэшлэгт ирсэн “нүцгэн”одод

$
0
0

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол олон гайхалтай үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслол дуусмагц алдартнууд Vanity Fair үдэшлэгт оролцжээ.

Алдартай загвар өмсөгчид, жүжигчид, дуучид зэрэг бүхий л алдартнууд хуран чуулдаг энэ үдэш хувцасгүй шахам ирсэн алдартнууд олон байв. Дуучин Сиара тэднийг тэргүүлэн нэвт гэрэлтдэг торон даашинзтай иржээ.

 

 

Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр Christian Louboutin брэндийн гутал болон урт хар бээлийгээр даашинзаа тодотгож, үнэт эрдэнээр гоёжээ.

Загвар өмсөгч Эмили Ратажковски мөн энэ үдшийн нүд гялбам бүсгүйчүүдийн нэг байлаа. Мөнгөлөг өнгийн торон даашинз өмссөн тэрээр алмаазан шигтгээтэй ээмгээр гоёсон бол “Euphoria” киноны од Хантер Шафер загвар зохион бүтээгч Анн Демеулеместерийн өдөн хөхний даруулга бүхий хослол өмсжээ.

Ингээд Vanity Fair үдэшлэгт ирсэн зоримог бүсгүйчүүдийн сонголтоос сонирхуулъя.

 

 

https://news.zindaa.mn/4j9a


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles